Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан сургалт зохион байгуулав

Нийтэлсэн: 2021-10-07

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр УИХ-аар хэлэлцэн баталсан ба 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Энэхүү хуулийн зорилт нь хөдөлмөрийн харилцааны суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын тэнцвэрт байдлыг хангахад оршиж байгаагаараа ач холбогдолтой юм.

Хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан компанийн захиргаа, хүний нөөц, санхүү, эдийн засгийн мэргэжилтнүүд  болон Үйлдвэрчний эвлэлийн хороодын тэргүүлэгч нарыг хамруулан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулах, зохих мэдлэг олгох, цаашид хөдөлмөрийн харилцаанд гарах өөрчлөлтөд бэлтгэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр цахим сургалт зохион байгууллаа.

Сургалтаар хуулийн төслийг боловсруулсан дэд ажлын хэсгийн гишүүдийн төлөөлөл болох ХНХЯ-ны хэлтсийн дарга Б.Алимаа, ахлах шинжээч Ш.Маяа, хуульч, судлаач Ц.Батнасан нар танилцуулга хийж, холбогдох мэдээ мэдээллийг өгсөн бөгөөд компанийн удирдлага болон 80 гаруй ажилтан хамрагдсан.

Хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс компанийн дотоод хэм хэмжээ, дүрэм журмуудыг шинэчлэх ажил хийгдэж байна.

 


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.