ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ДАШДАВАА МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР ШАГНАГДЛАА

Нийтэлсэн: 2023-05-23

 

Монгол Улсад эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний түүхт 100, 101 жилийн ойгоор Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дашдаваа Монгол Улсын аж үйлдвэрийн  гавьяат ажилтан цолоор шагнуулж, хөдөлмөр зүтгэлээ төр түмэндээ үнэлүүллээ.

 

Билэгтийн Дашдаваа нь 1973 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. 1991 онд Налайх дүүргийн арван жилийн нэгдүгээр дунд сургууль, 1995 онд Техникийн их сургуулийн Эрчим хүчний сургууль, 2006 онд Удирдлагын академийг тус тус дүүргэж, Үйлдвэр, хотын цахилгаан хангамж мэргэжил эзэмшсэн бөгөөд техникийн болон удирдахуйн ухааны магистр, ШУТИС-ийн докторант, зөвлөх инженер юм.

Дээд сургууль төгссөнөөс хойш 1994-1999 онд ДЦС-4 ТӨХК-д цахилгаан цехийн монтёр, мастер, инженер, 1999-2000 онд ДЦС-4 ТӨХК-ийн дэргэдэх МЭЗ, ЭДС ХХК-ийн инженер, 2000-2001 онд Эрчим хүчний удирдах газрын төслийн инженер, 2001-2016 онд Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК-ийн Ашиглалт, засварын албаны ахлах инженер, Дэд станцын албаны дарга, Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер, Улаанбаатар салбарын дарга, Техникийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга, 2016-2018 онд ДЦС-4 ТӨХК-ийн тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер, 2019-2022 онд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер, 2022-2023 онд тус компанийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тус компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон билээ.

Эрчим хүчний салбарт тасралтгүй 29 дэх жилдээ ажиллаж байгаа тэрбээр Эрчим  хүчний салбарын түүхт ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 50 дугаар зарлигаар 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор шагнагдлаа.

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн үе үеийн ахмад настан, ажилтан, албан хаагч нарын нэрийн өмнөөс танд баяр хүргэж, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.