МОНГОЛ УЛСЫН ОЮУ ТОЛГОЙ ТӨСӨЛД ЗОРИУЛЖ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ХУДАЛДАН АВАХ, ХУДАЛДАХ ТУХАЙ ГЭРЭЭНИЙ “НЭМЭЛТ ГЭРЭЭ” БАЙГУУЛАВ.

Нийтэлсэн: 2023-05-22

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Өвөр Монголын Эрчим Хүчний Олон Улсын Хамтын Ажиллагааны компанитай 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Монгол Улсын Оюу толгой төсөлд зориулж цахилгаан эрчим хүч худалдан авах, худалдах тухай гэрээний “Нэмэлт гэрээ”-г байгуулж, гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацааг сунгасан юм. Өвөр Монголын Эрчим Хүчний Олон Улсын Хамтын Ажиллагааны компанийг төлөөлж тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Жао Чанг, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Дашдаваа нар гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа.


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.