Сургалт зохион байгуулав

Нийтэлсэн: 2020-05-07

Дамжуулах сүлжээний удирдлага мэдээллийн систем /ДСУМС/ программын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн модуль ашиглалтын сургалтыг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ДСУМС программын төслийн зөвлөх Г.Занданхүү, Мэдээлэл технологийн хэлтэс төслийн гүйцэтгэгч Өнө Тэгш ХХК-тай хамтран  цахим хэлбэрээр зохион байгууллаа. 

 

Сургалтад Хяналт, мониторингийн хэлтэс, Шуурхай зохицуулалтын хэлтэс, Төсөл хөтөлбөрийн хэлтэс, Реле хамгаалалт, автоматик, хэмжилт, туршилтын хэлтэс, салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерүүд, Ашиглалт, шуурхай үйлчилгээний алба, Реле хамгаалалт, автоматик, хэмжилт, туршилтын алба, Засварын албаны инженер техникийн ажилтнууд хамтрагдсан байна. 


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.