Төрийн дээд одон медалиар шагнуулав

Нийтэлсэн: 2024-02-21

 

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх нар амжилт хөдөлмөрөөрөө манлайлсан салбарын хамт олондоо төрийн дээд одон, медаль гардууллаа. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ахмад настан Оргийн Алтанцэцэг, хөдөлмөрийн хүндэт медалиар Улаанбаатар салбарын ашиглалт, шуурхай үйлчилгээний албаны дарга Зандангийн Өлзийбаяр нар тус тус шагнуулж, хөдөлмөр зүтгэлээ төр түмэндээ үнэлүүлсэн юм. Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасан О.Алтанцэцэг, З.Өлзийбаяр нартаа компанийн хамт олны нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье!


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.