110 кВ-ын Тэлмэн цахилгаан дамжуулах агаарын шугамын тусгаарлагч элемент солих техник зохион байгуулалтын арга хэмжээний ажлыг 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Хангайн бүсийн салбараас нийт 29 хүний бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн бригад гарч тулгуур №350-аас эхлэн 280 ширхэг дундын тулгуурт 7000 ширхэг тусгаарлагч элемент сольсон.
Ажлыг хийж гүйцэтгэснээр 110 кВ-ын Тэлмэн цахилгаан дамжуулах агаарын шугамын тусгаарлагч элементийг сольж, хуучирсан тусгаарлагчийн нэвт цохигдсоноос үүссэн шугамын тасралтыг бууруулах боломж бүрдсэн.
© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.