“Алтан Бэрс-2026” корпорацуудын шатрын аварга шалгаруулах тэмцээнд дэд байр эзэллээ

Нийтэлсэн: 2026-04-20

Монголын бизнесийн салбарынхны оюуны чадвар, стратегийн сэтгэлгээг сорьсон “Алтан Бэрс-2026” корпорацуудын шатрын аварга шалгаруулах тэмцээн 2026.04.18-19-ний өдрүүдэд Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимд амжилттай зохион байгуулагдав. 

Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болсон шилдэг 30 баг өрсөлдсөн энэхүү тэмцээнд  Цахилгаан дамжуулан үндэсний сүлжээ ТӨХК-ийн баг маань 9 өрөг тоглож, 6 хожиж, 3 тэнцэж, 15 оноогоор дэд байр эзэлсэн байна.  

Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй уг тэмцээнд УБС-ын Ерөнхий инженер Б.Баярмандах, МТХ-ийн мэргэжилтэн Б.Баярмаа, АШҮА-ны инженер Төгөлдөр, ХМХ-ийн ахлах инженер Я.Мөнхтөр болон лигонер тоглогчоор олон улсын хэмжээний мастер Х.Өлзийхишиг баг болон оролцжээ. Тэд өнгөрсөн жилийн Алтан Бэрс-2025 оны аварга баг юм.


© 2026 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.