Монгол улсын Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хангамжийн төслийн хүрээнд Эрчим хүчний яам, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК, Өвөр Монголын Эрчим хүчний (Групп) компани, Өвөр Монголын Эрчим хүчний олон улсын хамтын ажиллагааны компаниуд 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хамтарсан хурал зохион байгууллаа.
Хурлыг Монгол улсын Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Өвөр Монголын Эрчим Хүчний (Групп) компанийн ТУЗ-ийн дарга Zhang Haifeng нар нээж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Хурлын үеэр оролцогч компаниуд "Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ" болон "Диспетчерийн зохицуулалтын гэрээ" байгуулан гарын үсэг зурав.

© 2026 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.