Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил, хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний гүйцэтгэлтэй газар дээр нь танилцах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хэрэгжилт, тус компанид үүсээд буй зарим хүндрэлтэй асуудлуудын талаар санал солилцож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар инженер, техникийн ажилтнуудын төлөөлөлтэй санал бодлоо хуваалцав.
Түүнчлэн дэд сайд С.Далхаасүрэн шинээр байгуулагдсан Алтай-Улайстайн салбар болон Баруун бүсийн салбарын үйл ажиллагааг богино хугацаанд хэвийн горимд оруулахад дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.
Тэрбээр Германы KfW банкны төслийн хүрээнд хэрэгжүүлж буй дэд станцуудын тоноглол шинэчлэх ажлыг хугацаанд нь дуусгах, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөлт, гүйцэтгэлд онцгой анхаарах, түүнчлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг чанд мөрдөх, энэ чиглэлээр сургалт зохион байгуулах шаардлагатайг онцлов.
Мөн ойрын хугацаанд ажиглагдаж буй цаг уурын огцом өөрчлөлттэй холбоотойгоор гэнэтийн тасалдал, саатлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулж, эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллах үүрэг даалгаврыг өглөө.

.jpg)
© 2026 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.