Эрчим хүчний салбарын 100 жилийн ойн спортын их наадамд цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төхк-ийн баг тамирчид тэргүүлж, аваргын алтан цомын эзэн боллоо

Нийтэлсэн: 2022-09-12

Монгол улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан спортын их наадам 2022 оны 09.07-09.12-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тус наадамд эрчим хүчний 45 байгууллагын 1200 гаруй тамирчин спортын 6 төрлөөр /Сагсан бөмбөг, Волейбол, Ширээний теннис, Дартс, Шатар, Олс таталт/ хурд хүч, авахаалж самбаагаа сорин  өрсөлдснөөс Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн баг тамирчид нийт 99 оноогоор тэргүүлж, аваргын алтан цомын эзэн боллоо. Сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй, эмэгтэй ангилалд алтан медаль, Волейболын эмэгтэй ангилалд алтан медаль, эрэгтэй ангилалд  мөнгөн медаль, Олс таталтын тэмцээнд багаараа хүрэл медаль, Шатрын эрэгтэй, эмэгтэй ангилалд алтан медаль, Ширээний теннисний эмэгтэй ангилалд алтан медаль, эрэгтэй ангилалд мөнгөн медаль, Дартсын тэмцээнд тусгай байрыг тус тус эзэлсэн юм. Мөн волейболын шилдэг эмэгтэй тамирчинаар Төсөл хөтөлбөрийн хэлтсийн ПХБ-ийн монтёр Б.Энхзаяа, Сагсан бөмбөгийн шилдэг эмэгтэй тамирчинаар ХМХ-ийн техникийн хяналтын инженер Д.Ганзул, Ширээний теннисний шилдэг эмэгтэй тамирчинаар Б.Мөнгөнцэцэг нар шалгарсан бол спортын дэд мастер цолоор Улаанбаатар салбарын РХАХТ-ын албаны хэмжүүрийн засварын тохируулгын техникч Ч.Даваажаргал шагнагдлаа. Салбарын спортын их наадамд амжилттай оролцсон ажилтан, албан хаагч тамирчиддаа спортын болон ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Шатрын эрэгтэй ангилалд алтан медаль хүртсэн баг тамирчид

Шатрын эмэгтэй ангилалд алтан медаль хүрсэн баг тамирчид

Ширээний теннисний эмэгтэй ангилалд алтан медаль хүртсэн баг тамирчид

Ширээний теннисний эрэгтэй ангилалд мөнгөн медаль хүртсэн баг тамирчид

Олс таталтын тэмцээнд хүрэл медаль хүртсэн баг тамирчид

Гар бөмбөгийн тэмцээний эмэгтэй ангилалд алтан медаль хүртсэн баг тамирчид

Гар бөмбөгийн тэмцээний эрэгтэй ангилалд мөнгөн медаль хүртсэн баг тамирчид

Сагсан бөмбөгийн тэмцээний аваргууд

Сагсан бөмбөгийн тэмцээний аваргууд

Сагсан бөмбөгийн шилдэг эмэгтэй тамирчин ХМХ-ийн техникийн хяналтын инженер Д.Ганзул

Шинэхэн спортын дэд мастер УБС-ын РХАХТ-ын албаны хэмжүүрийн засвар тохируулгын техникч Ч.Даваажаргал

Ширээний теннисний шилдэг эмэгтэй тоглогч Б.Мөнгөнцэцэг


© 2022 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.