Эрчим хүчний салбарын “Нээлттэй Өдөрлөг”-т амжилттай оролцлоо

Нийтэлсэн: 2019-09-30

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах “Нээлттэй өдөрлөг"-ийн хүрээнд 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулсан Эрчим хүчний салбарын “Нээлттэй өдөрлөг”-т манай компани өмнө хэрэгжсэн болон хэрэгжүүлж байгаа томоохон төсөл хөтөлбөр, мөн байгууллагын үйл ажиллагааг видео хэлбэрээр сурталчилж, тоног төхөөрөмж, машин механизмын үзэсгэлэн гаргаж, иргэдийн санал хүсэлтийг хүлээж авч, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгч, үйл ажиллагааныхаа талаар олон нийтэд мэдээлэл өглөө.


Павильоны тохижилт


Эрчим хүчний сайд компанийн ажилтай танилцаж байгаа нь

Иргэдэд танилцуулга хийж байгаа нь

Өдөрлөгийн үеэр тус компаниас Улаанбаатар салбарын ИХБ-4-ийн макет, алсын удирдлагатай төв дохиоллын систем бүхий дэд станцын макет, зөөврийн гэрэл, Үйлдвэр дэд станцын алсын удирдлагатай стенд, өндөр хүчдэлийн лаборатори, жижиг вышка, цахилгаан дамжуулах агаарын шугамын арматурын үзүүлэн самбар, хөдөлмөр хамгааллын ажлын өвөл, зуны иж бүрэн хувцастай манекен, электроникийн лабораторид ашигладаг механик болон микропроцессорын реле хамгаалалт шалгах зөөврийн төхөөрөмж “Ponovo”, “Alarm box” зэргийг байршуулсан.

     

Ил хуваарилах байгууламж 4-ийн макет


Хамгаалах хэрэгсэл


Реле хамгаалалт шалгах зөөврийн төхөөрөмж “Ponovo

ЦДАШ-ын арматур, дамжуулагч утас, шин тайлбарлсан үзүүлэн самбар

Өдөрлөгийн үеэр “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”, “Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасын зай хэмжээ”-ний талаарх товч мэдээлэл бүхий брошюр, “Шугам сүлжээний аюулгүй байдлыг сахицгаая” гарын авлага, компанийн танилцуулга зэрэг нийт 910 ширхэг сурталчилгааны материалыг иргэдэд тараан, компанийн ХАБЭАИ нар шугам тоноглолд ашиглагдаж байгаа засварын материал, тоног төхөөрөмж, засвар хийх ажлын байр бэлтгэх үед ажилтныг аливаа эрсдэлээс хамгаалах, аюулгүй ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ашиглагддаг хувийн хамгаалах хэрэгслийн талаар үзүүлэн гаргаж, иргэдэд түүний зориулалт, ашиглалтын талаар тайлбарлан “Эрчим хүчний тухай хууль”, “Эрчим хүчний шугам сүлжээ хамгаалах дүрэм”-д заасан өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтыг тогтсон зай хэмжээ, аюулын эрсдэлийн талаар тайлбар материал тарааж ажилласан.

Мөн Эрчим хүчний сургуулийн Сэргээгдэх эрчим хүчний ангийн 3-р дамжааны 10 оюутанд, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер М.Балт МҮИС-ийн Цахилгааны инженерийн ангийн 4 оюутанд, Улаанбаатар салбарын реле хамгаалалтын монтёр С.Шашубек Этүгэн их сургуулийн Цахилгааны инженерийн ангийн 14 оюутанд компанийн үйлчлэх хүрээ, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

     

Компанийн хуулийн зөвлөх Г.Алтангэрэл “Нарийн сайхан хээр” уртын дуу дуулж, Говийн бүсийн салбарын хэмжилт туршилтын монтёр Д.Наваанжаргал, засварын монтёр С.Ууганцэрэн нар “Үүлэн бор” аяыг морин хуураар хуурдаж, урлагийн мэндчилгээ дэвшүүлэн “Нээлттэй өдөрлөг”-ийг нээсэн.

    


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.