Эрчим хүчний салбарын спортын их наадам

Нийтэлсэн: 2019-06-27

Монгол Улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойг угтсан спортын их наадам 2019 оны 06 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулагдаж байна.

Эрчим хүчний салбарын спортын их наадамд эрчим хүчний салбарын 29 үйлдвэр, компанийн баг тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, ширээний теннис,  биллъярд гэсэн спортын таван төрөлд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулна.

Энэ удаагийн спортын их наадмын ерөнхий зохион байгуулагчаар Эрчим хүчний яам, хамтран зохион байгуулагчаар Эрчим хүчний зохицуулах хороо, УБДС ТӨХК, ДЦС-3 ТӨХК, ДЦС-4 ТӨХК, УБЦТС ТӨХК, ЦДҮС ТӨХК, ДҮТ ХХК тус тус ажиллаж байна.


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.