“Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэгч байгууллага”-аар шалгарлаа

Нийтэлсэн: 2019-01-02

      Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2018 онд Орхон аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулсан байгууллага, хамт олон, иргэдийг шалгаруулах ёслолын үйл ажиллагаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдаж, тус компанийн Хангайн бүсийн салбар “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэгч байгууллага”-аар шалгарсан байна.

Хангайн бүсийн салбарын хамт олондоо баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.