Монгол Улсад жил бүрийн 4 дүгээр сарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн (ХАБЭА) сарын аян болгон зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү аяны хүрээнд ажилтнуудын ХАБЭА-н мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, эрсдэлийг урьдчилан илрүүлэх, осол гэмтлээс сэргийлэх хандлагыг төлөвшүүлэх, байгууллагын хэмжээнд аюулгүй ажиллагааны соёлыг бэхжүүлэх зорилгоор “Хөдөлмөрийн аюулгүй байдал – Ажилтан бүрийн оролцоо” сэдэвт уралдааныг Хяналт мониторингийн хэлтэс, компанийн Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран зохион байгууллаа.
Уралдааныг 2026 оны 04 дүгээр сарын 04-24-ний өдрийн хооронд компанийн хэмжээнд зохион байгуулж, хамт олон, ажилтан нэг бүрийн идэвх, оролцоонд тулгуурласан бүтээлч санаачилгыг өрнүүлснээрээ онцлог байв.
Тус уралдааныг видео контент, рийл бичлэг болон эссэ бичлэгийн төрлүүдээр оролцогчдын бүтээлүүдийг хүлээн авч видео контент, рийл бичлэгийн төрөлд нийт 27 бүтээл, эссэ бичлэгийн төрөлд 61 бүтээл ирүүлсэн нь ажилтнуудын ХАБЭА-н талаарх ойлголт, хандлага, оролцооны түвшин нэмэгдэж буйг илтгэх чухал үзүүлэлт боллоо.
Видео контент, рийл бичлэгийн төрөлд
УБС-7,
ТБС-4,
ХБС-2,
ЗӨБС-8,
ГБС-4,
ББС-1,
АУС-2 бүтээл,
Эссэ бичлэгийн төрөлд
УБС-18,
ТБС-18,
ХБС-6,
ЗӨБС-6,
ГБС-5,
ББС-6,
ТУ-2 бүтээл ирүүлснээс эссэ бичлэгийн төрөлд:
Тэргүүн байрт Техникийн бодлогын хэлтсийн барилгын инженер Б.Хонгор, Хоёрдугаар байрт Улаанбаатар салбарын ЗА-ны дарга В.Батбаяр,
Гуравдугаар байрт Төвийн бүсийн салбарын ээлжийн техникч Т.Итгэлт, Тусгай байрт Говийн бүсийн салбарын ИА-ны Зураг төсвийн инженер
Г.Содномцэрэн нар шалгарсан байна.
Уралдааны видео контент, рийл бичлэгийн төрөлд:
Тэргүүн байрт Говийн бүсийн салбарын ХАБЭА-н орон тооны бус зөвлөл, Хоёрдугаар байрт Улаанбаатар салбарын 110/35/10 кВ-ын Налайх дэд станцын ээлжийн инженер Ж.Тэмүжин, Гуравдугаар байрт Зүүн-Өмнөд бүсийн салбарын 220/110/35 кВ-ын Багануур дэд станцын хамт олон, Тусгай байрт Улаанбаатар салбарын 110/35/10 кВ-ын Баянчандмань дэд станцын ээлжийн монтёр Г.Мөнхчимэг нар шалгарлаа.
Уралдаанд идэвх, санаачилга гарган оролцож, үнэтэй хувь нэмэр оруулсан нийт ажилтнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.