Хүндэтгэл үзүүлэв

Нийтэлсэн: 2023-07-17

 

Тулгар төрийн 2232, Их Монгол улс байгуулагдсаны 817, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар “Монгол Улсын начин” цол хүртсэн Улаанбаатар салбарын Ашиглалт, шуурхай үйлчилгээний албаны нэгдүгээр зэрэглэлийн дэд станцын ээлжийн монтёр Дамдины Тогтохжаргал, байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас 110 кВ-ын Хархорин А, Б цахилгаан дамжуулах агаарын шугамд гарсан аваарыг богино хугацаанд устгах сэргээн босголтын ажилд мэргэжлийн өндөр ур чадвар гарган идэвх зүтгэлтэй ажиллаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 81 дүгээр зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдсан Засвар зохицуулалт, төслийн хэлтсийн ахлах бөгөөд шугамын засварын инженер Санжсүрэнгийн Ариунбат нарыг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн удирдлага болон хамт олон 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.