Өргөн уудам эх орны гал голомтыг өөрийн мэт санаж, өрдөн бадрааж буй эрчим хүчний салбарын нийт ажилтан, албан хаагч болон дамжуулах сүлжээний хамт олон, ахмад буурлууддаа айлчлан ирж буй билгийн тооллын XVIIжарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье!
Улиран одож буй харагчин туулай жилд Эрчим хүчний салбарын 100 жилийн ой тохиох цаг дор дамжуулах сүлжээнийхэн Монгол улсад илч гэрлийг бадраах үйлсийн эхлэлийг тавилцсан ахмад буурлуудынхаа алдар гавьяаг хүндэтгэн дурсаж, идэр залуус хөгжил дэвшлийн хэтийн төлвийг хэлэлцэж, шинэ үеийнхэн тэднээр бахархаж, ажил хөдөлмөртөө шамдан хичээсэн гэрэлт он цаг байлаа. Угтан ирж буй модон луу жилд өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчийг тасралтгүй найдвартай дамжуулах амин үүргээ эрхэмлэхээс гадна Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Эрчим хүчний салбарт хийгдэх томоохон ажлуудын бүтээн байгуулалтад хамтран зүтгэнэ.
Өвлийн их ачааллыг амжилттай давж, урин цагтай золгосон компанийн хамт олондоо талархал илэрхийлж, та бүхний гэр бүлд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэж, даяар Монгол зон олны гүн хүндэтгэлийн дээд сар шинийн баяртаа элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан дэлгэр шинэлэхийг ерөөе!
САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ
ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ДАШДАВАА
© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.