Олон Улсын Форумд оролцов

Нийтэлсэн: 2019-05-27

Шинжлэх ухаан, технологийн олон улсын үзэсгэлэн 2019 оны 04 дүгээр сарын 09,10-ны өдрүүдэд Нидерланд улсын Амстердам хотноо зохион байгуулагдаж, Европын орнуудын шилдэг компаниуд өөрсдийн дэвшилтэт технологи, шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж нэг дор цугларлаа. Тус олон улсын форумд Монгол улсаас Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу оролцож, Хангайн бүсийн салбарт 2016 оноос хойш хэрэгжиж байгаа “Аполи” (APOLI-Automated Power Line Inspiration) төслийн явц, судалгаа, үр дүнг танилцуулж, илтгэл тавьсан юм.

Уг төсөл нь ХБНГУ-ын Кемниц хотын Техникийн их сургуулийн эрдэмтэн, судлаач нартай хамтран Монгол улсад “Нисгэгчгүй нисэх автомат төхөөрөмж”-өөр цахилгаан дамжуулах агаарын шугамын үзлэг хяналтыг хийх, гэмтлийн бичлэгийг дээрээс болон нислэгийн явцад илрүүлэх, дүрс боловсруулалтын аргаар гэмтлийг тодорхойлох туршилтуудыг хийх, дүрс боловсруулалтын алгоритм, шинжээчийн систем ашиглан цахилгаан дамжуулах агаарын шугамын дээд үзлэгийг автоматаар хийх боломжтой болж байна.


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.