Шагнал гардуулав

Нийтэлсэн: 2023-07-10

 

Тулгар төрийн 2232, Их Монгол улс байгуулагдсаны 817, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын босгон дээр эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Хархорин А, Б цахилгаан дамжуулах агаарын шугамд 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гарсан аваарыг богино хугацаанд устгах сэргээн босголтын ажилд мэргэжлийн өндөр ур чадвар гарган идэвх зүтгэлтэй ажилласан тус компанийн ажилтнуудад шагнал гардуулж, баяр дээр баяр нэмлээ.
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Засвар зохицуулалт, төслийн хэлтсийн ахлах бөгөөд шугамын засварын инженер С.Ариунбат, Хангайн бүсийн салбарын ерөнхий инженер Б.Анхбаяр, Төвийн бүсийн салбарын засварын албаны ахлах бөгөөд засварын инженер Б.Анхбаяр, “Эрчим хүчний тэргүүний ажилтан” тэмдгээр Улаанбаатар салбарын засварын албаны шугамын засварын монтёр Р.Мөнгөнсаруул, С.Сэргэлэн, дэд станцын засварын монтёр Э.Амарбаясгалан, Төвийн бүсийн салбарын засварын албаны шугамын засварын мастер Б.Саранболд, шугамын засварын монтёр Ш.Бадрах-Алдар, Хангайн бүсийн салбарын сургалт, бүтээмжийн инженер Б.Ундрах, Хархорин хэсгийн нярав Ц.Отгончимэг, Зүүн-Өмнөд бүсийн салбарын засварын албаны дарга Г.Болдхуяг, засварын монтёр А.Төрхишиг, Чойр хэсгийн засварын монтёр М.Чингисбаатар, Говийн бүсийн салбарын засварын албаны шугамын засварын монтёр М.Даваадорж нар тус тус шагнагдаж, энгэрээ мялаав.
Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Эрчим хүчний яаманд зохион байгуулагдлаа.


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.