Шуурхай ажиллагааны ажиллагсдын ажил мэргэжлийн VI тэмцээнд ЦДҮС ТӨХК-ийн ТБС-ын баг тэргүүн дэд байрт шалгарлаа

Нийтэлсэн: 2024-05-16

 

Диспетчерийн алба байгуулагдсаны 60 жилийн ойг угтан 2024 оны 05 дугаар сарын 9-ний өдөр Эрчим хүчний салбарын ТЗЭ-дийн шуурхай ажиллагааны ажиллагсдын ажил мэргэжлийн VI тэмцээнийг амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 34 ТЗЭ-н нийт 102 шуурхай ажиллагааны ажиллагсад оролцон  мэргэжлийн ур чадвар, оюун ухаан, авхаалж самбаагаа  сорин өрсөлдсөнөөс

          Тэргүүн байрт “ДЦС-3” ТӨХК-ийн баг

          Хоёрдугаар байрт “ЦДҮС” ТӨХК-ийн ТБС-ын баг

          Гуравдугаар байранд Сүмбэр “НЦС”-н баг тус тус шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав. Энэхүү тэмцээнд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийг төлөөлөн ороцсон 7 багийн гишүүд болон тэргүүнд дэд байр эзэлсэн ТБС-ын багт компанийн нэрийн өмнөөс баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.