Төрийн дээд одон, медалиар шагнагдав

Нийтэлсэн: 2022-02-22

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнагдсан компанийн төв удирдлагын зарим ажилтан, албан хаагчдын шагналыг компанийн удирдлага 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гардуулан баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор төв удирдлагын ахмадын хорооны дарга Ц.Уламбаяр, ахмад настан А.Эрдэнэбилэг, Алтангадас одонгоор төв удирдлагын ахмад настан Ц.Эрдэнэ-Очир, Ц.Жадамба болон Санхүү, эдийн засгийн хэлтсийн бараа материалын нярав Л.Төмөрсүх, Төсөл хөтөлбөрийн хэлтсийн засвар хариуцсан ахлах инженер Э.Батбаяр, Техникийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн зураг төслийн инженер Ш.Мөнхжаргал нар тус тус шагнууллаа. Мөн Хөдөлмөрийн хүндэт медалиар Техникийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн горим тооцооны инженер Б.Амарбаясгалан, засварын инженер Д.Доржпүрэв, Реле хамгаалалт, автоматик, хэмжилт, туршилтын хэлтсийн удирдлагын автоматжуулалт, системийн инженер Б.Баярхүү, тоолуурын инженер Ж.Хосбаяр нар энгэрээ мялаав. Эрчим хүчний яамны жуух бичгээр Шуурхай зохицуулалтын хэлтсийн диспетчер инженер Б.Батжаргал, Захиргаа, удирдлагын хэлтсийн хамтын ажиллагаа, шагнал хариуцсан мэргэжилтэн Х.Замбага нар шагнуулж төр, түмэн олондоо хөдөлмөрөө үнэлүүллээ. Төрийн дээд одон, медалиар шагнагдсан  ажилтан албан хаагчиддаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.