УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-д ажиллалаа.

Нийтэлсэн: 2026-01-18

✅2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр УИХ гишүүн С.Цэнгүүн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн удирдлагуудтай уулзаж, компанийн үйл ажиллагаатай танилцав.
♻️Уулзалтын үеэр эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахын тулд 500 кВ-ын дамжуулах шугам барих, дэд станцуудыг алсын удирдлагатай, бүрэн автоматжуулсан системд шилжүүлэх боломжийг судалж байгаа бөгөөд энэ нь орон тоог оновчтой болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтойг инженерүүд онцлов.
✅С.Цэнгүүн гишүүн эрчим хүчний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудад улсын төсвийн хөрөнгө оруулалт оруулах шаардлагатайг, дэд станцын шинэчлэл, дамжуулах шугамын өргөтгөл, автоматжуулалтын төслүүдийг шуурхай хэрэгжүүлэх зэрэг зарим арга хэмжээний талаар санал солилцлоо.


© 2026 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.