“Улаанбаатар-2019” спортын тэмцээн зохион байгуулав

Нийтэлсэн: 2019-03-06

Компанийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран жил бүр зохион байгуулдаг компанийн аварга шалгаруулах спортын таван төрөлт “Улаанбаатар-2019” тэмцээнийг Улаанбаатар салбар 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо компанийн спорт зааланд амжилттай зохион байгууллаа. 

Компанийн аварга шалгаруулах спортын таван төрөлт тэмцээнд Төв удирдлага, Төвийн бүс, Хангайн бүс, Зүүн-Өмнөд бүс, Улаанбаатар, Говийн бүсийн салбарын баг тамирчид гурван өдрийн турш  хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулж, амжилттай оролцлоо.  

Тэмцээний нээлтийн арга хэмжээ

Тэмцээний нээлтийн арга хэмжээний үеэр Үндэсний урлагийн их театрын ардын жүжигчин, гоцлол хөгжимчин, морин хуурч Ч.Батсайхан Ц.Сүхбаатарын “Үүлэн бор” аялгуу, тус театрын бүжигчид Ц.Сэвжидийн дэглэлт “Жалам хар” бүжгээр, Улаанбаатар салбарын диспетчер инженер Б.Баттулга, ээлжийн инженер Б.Баатар-Эрдэнэ, ээлжийн монтёр Э.Булганхүү нар “Тамирчны алдар” дуугаар мэндчилгээ дэвшүүллээ.

Тэмцээнд байр эзэлсэн баг, тамирчид

Д/д

Тэмцээний төрөл

Байр

Байр эзэлсэн ажилтан, баг

1

Биллъярд

1-р байр

Зүүн-Өмнөд бүсийн салбарын Б.Түвшинбаяр ахлагчтай баг тамирчид

2-р байр

Улаанбаатар салбарын Ц.Ганбат ахлагчтай баг тамирчид

3-р байр

Хангайн бүсийн салбарын Б.Эрдэнэцогт ахлагчтай баг тамирчид

2

Шатар

1-р байр

Улаанбаатар салбарын Л.Хасбаатар ахлагчтай баг тамирчид

2-р байр

Хангайн бүсийн салбарын Б.Батцогоо ахлагчтай баг тамирчид

3-р байр

Говийн бүсийн салбарын Д.Наваанжаргал ахлагчтай баг тамирчид

3

Ширээний теннис

1-р байр

Төвийн бүсийн салбарын Б.Ууганбаяр ахлагчтай баг тамирчид

2-р байр

Улаанбаатар салбарын   Б.Энх-Амгалан ахлагчтай баг тамирчид

3-р байр

Хангайн бүсийн салбарын Ж.Төмөрсанаа ахлагчтай баг тамирчид

4

Гар бөмбөг /эрэгтэй/

1-р байр

Улаанбаатар салбарын М.Ганзориг ахлагчтай баг тамирчид

2-р байр

Зүүн-Өмнөд бүсийн салбарын Ж.Түвшинтөгс ахлагчтай баг тамирчид

3-р байр

Говийн бүсийн салбарын М.Даваадорж ахлагчтай баг тамирчид

5

Гар бөмбөг /эмэгтэй/

1-р байр

Говийн бүсийн салбарын Б.Бадмаараг ахлагчтай баг тамирчид

2-р байр

Зүүн-Өмнөд бүсийн салбарын Р.Энхмаа ахлагчтай баг тамирчид

3-р байр

Төвийн бүсийн салбарын Л.Нямтогтох ахлагчтай баг тамирчид

6

Сагсан бөмбөг /эрэгтэй/

1-р байр

Төв удирдлагын Б.Нэмэхбаяр ахлагчтай баг тамирчид

2-р байр

Төвийн бүсийн салбарын Б.Батхуяг ахлагчтай баг тамирчид

3-р байр

Зүүн-Өмнөд бүсийн  салбарын Ц.Борхүү ахлагчтай баг тамирчид

7

Сагсан бөмбөг /эмэгтэй/

1-р байр

Зүүн-Өмнөд бүсийн  салбарын Б.Ганчулуу ахлагчтай баг тамирчид

2-р байр

Улаанбаатар салбарын Э.Одбал ахлагчтай баг тамирчид

3-р байр

Хангайн бүсийн салбарын Б.Үнэнсэтгэл ахлагчтай баг тамирчид

Багийн дүнгээр

1-р байр

Г.Занданхүү даргатай Улаанбаатар салбар

2-р байр

Н.Мөнгөнхөлөгт даргатай Зүүн-Өмнөд бүсийн салбар

3-р байр

Ж.Мөнхжаргал даргатай Төвийн бүсийн салбар

“Шилжин явах цом”-ын эзэд Улаанбаатар салбарын баг тамирчид

Мөн  гар бөмбөгийн төрөлд “Шилдэг тоглогч”-оор Говийн бүсийн салбарын үйлчлэгч З.Болорчимэг, Улаанбаатар салбарын диспетчер инженер Б.Баттулга, сагсан бөмбөгийн төрөлд “Шилдэг тоглогч”-оор Зүүн-Өмнөд бүсийн салбарын ээлжийн монтёр О.Алтанчимэг, Төсөл хөтөлбөрийн хэлтсийн засварын монтёр Г.Насанжаргал нар тодорлоо.

Компанийн аварга шалгаруулах спортын таван төрөлт “Улаанбаатар-2019” тэмцээнд Улаанбаатар салбарын хамт олон манлайлж “Шилжин явах цом”-ын эзэд боллоо.

Компанийн аварга шалгаруулах спортын таван төрөлт “Улаанбаатар-2019” тэмцээнд оролцсон баг тамирчид


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.