Үйлдвэрчний эвлэлийн даргаар Ц.Мөнхбаатар сонгогдлоо.

Нийтэлсэн: 2026-01-13

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны ээлжит хурал 2026 оны 01 дүгээр сарын0 9-нд болж, хорооны удирдлагын сонгууль явагдав.

Хуралдаанд компанийн 7 салбарыг төлөөлсөн 102 төлөөлөгч оролцож одоогийн дарга Ц.Мөнхбаатар, Улаанбаатар салбарын ээлжийн инженер А.Гэмгүй, ашиглалтын инженер Г.Өсөхбаяр, ээлжийн инженер Т.Энхтайван нар нэр дэвшин саналын дүнгээр 60.8 хувийн саналаар Ц.Мөнхбаатар дарга улиран сонгогдлоо.

Ээлжит хурлаар мөн бусад зөвлөл, хорооны төлөөлөгчид сонгогдсон байна. Эмэгтэйчүүдийн зөвлөлийн төлөөлөгчөөр 54 хувийн саналаар А.Гэмгүй, Залуучуудын зөвлөлийн төлөөлөгчөөр СХТХ-ийн өгөгдлийн шинжилгээ, оновчлолын инженер Б.Золбаяр, Хяналтын зөвлөлийн даргаар Улаанбаатар салбарын үндсэн хөрөнгийн нягтлан З.Мөнхнасан, гишүүдээр диспетчер инженер Р.Алдаржавхлан, ашиглалтын инженер О.Золбуян нар томилогдон ажиллахаар болжээ


© 2026 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.