Зуун буудалт даамны тэмцээнд амжилттай оролцов

Нийтэлсэн: 2019-12-10

    Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын ахмадуудын дунд зуун буудалт даамны тэмцээн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ДЦС-3 ТӨХК-ийн Соёл хүмүүжлийн төвд зохион байгуулагдаж, олон улсын даамны холбооны албан ёсны лиценцтэй программаар олон улсын их мастер, Зуун буудалт даамны холбооны нарийн бичгийн дарга Г.Ганжаргал шүүн явуулсан юм.


    Тэмцээнд 7 байгууллагын 15 ахмад тамирчин оролцож, оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн ахмад настан Б.Уртнасан эмэгтэй төрлийн 2 дугаар байрт шалгарч, мөнгөн медаль хүртэв.


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.