Үнийн санал авах урилга

Нийтэлсэн: 2020-09-28

        “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК нь эрх бүхий  оролцогчдоос “Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.5 ”Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх” заалтын дагуу ХУД-ийн 3 дугаар хороонд байрлах ЦДҮС ТӨХК-ийн конторын 1 дүгээр байранд “Гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх, зөвлөх үйлчилгээний ажил”-д гүйцэтгэгчийн үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнэлгээнд тусгагдах зүйлс:

  • Аюул осол, тохиолдож болзошгүй шалтгаан, түүний хамрах хүрээ, нутаг дэвсгэр, далайц, хүндрэл,
  • Нөлөөлж болох байгаль, цаг уурын нөхцөл, тохиолдох давтамжийн магадлал,
  • Сүйтгэл учруулах механизм,
  • Сүйтгэлд хамгийн их өртөгдөх зүйлс,
  • Үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн   чанарын байдал,
  • Аюулгүй ажиллагааны системийн удирдлага, зохион байгуулалт,
  • Гамшгаас учрах нийгэм, эдийн засгийн болзошгүй үр дагавар зэргийг тодорхойлно.

Үнийн саналыг 2020 оны 05 дугаар сарын 25-ны 10:00 цагаас өмнө Улаанбаатар хот-36 Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-45 “ЦДҮС” ТӨХК-ний байр 1 дүгээр давхар 109 тоотод ирүүлэх ба 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10:10 цагт үнийн саналыг нээнэ.

Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Улаанбаатар хот-21013, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-45,

“ЦДҮС” ТӨХК-ийн төв байр,1 дугаар давхар, 109 тоот

Нийтлэг үйлчилгээ тээвэр механизмын хэлтэс Утас: 99034561



© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.