Багануур – Бөөрөлжүүтийн 220 кВ-ын 261, 262-р ЦДАШ-ын барилга угсралтын ажил дууслаа

Нийтэлсэн: 2023-10-25

“Цэцэнс майнинг энд энержи” ХХК болон ЦДҮС ТӨХК-ийн хооронд байгуулсан  гэрээний дагуу Багануур – Бөөрөлжүүт 220 кВ-ын 261, 262-р ЦДАШ-ын I-р багцын барилга угсралтын ажлыг компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04-р сарын 28-ны өдрийн А/147 тоот тушаалын дагуу Төв удирдлага болон 5 салбарын нийт 100 гаруй хүн, 15 машин техник хэрэгсэлтэйгээр 2023 оны 5-р сарын 08-ны өдрөөс 10- р сарын 21-ны хооронд амжилттай хийж гүйцэтгэлээ.

2023 оны 10-р сарын 17-ны өдөр Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар ажилласан техникийн комиссын шийдвэрээр  Багануур –Бөөрөлжүүт 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын №1-33-р тулгуурыг 209, 210-р агаарын шугамын №279-р тулгуурт шилжүүлж холбон хүчдэлд амжилттай залгав.

Тус шугамын барилга угсралтын ажилд салбар бүрээс засварын ажилчид оролцож, хамтран ажилласан нь бие биенээсээ суралцах, туршлага хуримтлуулах, шинэ залуусыг дадлагажуулж ур чадварыг нэмэгдүүлсэн нэгэн томоохон сургалт боллоо.  

Багануур – Бөөрөлжүүтийн 220 кВ-ын 261, 262-р ЦДАШ-н багц-1-н 15,65 км трассын урттай хос хэлхээт цахилгаан дамжуулах агаарын  шугамын барилга угсралтын ажлыг төлөвлөгөөт хугацаанд аюул осолгүй, амжилттай гүйцэтгэхэд гар бие оролцсон бүх ажилчиддаа халуун талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье!

У220-2т+5 маркийн анкер тулгуур босгож байгаа нь

П220-2 маркийн завсарын төмөр тулгуур угсарч байгаа нь

У220-2т+9 маркийн анкер тулгуур залгаж босгож байгаа нь

Дамжуулагч утас татаж байгаа нь


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.