Компанийн аварга шалгаруулах “Улаанбаатар-2023” спортын таван төрөлтийн тэмцээн

Нийтэлсэн: 2023-03-28

 

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК үүсч хөгжсөний 55 жилийн ойд нэрэмжит “Улаанбаатар-2023” спортын таван төрөлт тэмцээн 2023 оны 03-р сарын 16,17, 18-ны өдрүүдэд Төв удирдлагын спорт цогцолборт амжилттай болов.

Тус тэмцээнд Төв удирдлага болон 5 салбарын төлөөлөл 200 гаруй инженер, техникийн ажилтан, ажиллагсад нар авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс Улаанбаатар салбар багийн дүнгээр хошуучилж, шилжин явах цом авсан бөгөөд удаах байрт Зүүн-Өмнөд, Төвийн бүсийн салбар орж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулжээ.

БАГУУДЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ ТӨРӨЛ БҮРТ БАЙР

 ЭЗЭЛСЭН БАЙДЛЫГ ХАРУУЛСАН ХҮСНЭГТ

Д/д

Багуудын нэр

Сагсан бөмбөг

Волейбол

Теннис

Шатар

Дартс

Нийлбэр

Байр

Эр

Эм

Эр

Эм

   Баг

  Баг

   Баг

1

Улаанбаатар

1

3

1

3

6

2

1

17

I

2

Зүүн-өмнөд бүсийн салбар

2

1

6

1

2

6

4

22

II

3

Төвийн бүсийн салбар

3

4

4

5

1

5

2

24

III

4

Говийн бүсийн салбар

4

5

3

2

3

3

6

26

IV

5

Төв удирдлага

5

6

2

4

4

4

3

28

V

6

Хангайн бүсийн салбар

6

2

5

6

5

1

5

30

VI

 

Мөн ахмадуудын дунд явуулсан биллъярдын тэмцээнд 20 гаруй тамирчин оролцож, Ахмадын хорооны дарга, биллъярдын спортын мастер Л.Дарамбазар тэргүүн байрт шалгарсан юм.

Энэхүү уламжлалт тэмцээний сагсан бөмбөгийн эрэгтэй шилдэг тоглогчоор Улаанбаатар салбарын З.Ганбаяр, эмэгтэй шилдэг тоглогчоор Зүүн-Өмнөд бүсийн салбарын Д.Баяржаргал, волейболын шилдэг эрэгтэй тоглогчоор Төвийн бүсийн салбарын Б.Наранбаатар, эмэгтэй шилдэг тоглогчоор Зүүн-Өмнөд бүсийн салбарын Р.Энхмаа нар шалгарч баг тамирчидыг манлайлав.

Хөгжөөн дэмжигчдийн дунд явуулсан сагсан бөмбөгийн 3 онооны шидэлтийн тэмцээнд удирдлагуудын дундах тэмцээнд Говийн бүсийн салбарын дарга Н.Бямбадорж, ажилтнуудын дундах тэмцээнд Улаанбаатар салбарын Ашиглалт, шуурхай үйлчилгээний албаны ахлах бөгөөд диспетчер инженер Х.Лхагвасүрэн шалгарч мөнгөн шагнал авсан.

Компанийн гүйцэтгэх захирал Б.Дашдаваа дараа жилд спортын таван төрөлтийн тэмцээнийг ЗӨБС-т зохион байгуулах шийдвэр гаргаж, салбарын дарга Б.Ганбаяр болон хамт олон нь талархан хүлээн авсан.

Хоёр өдөр ширүүн өрсөлдөөнтэй болон уг тэмцээний төгсгөлд спорт зааланд байсан бүх ажилтнууд дурсгалын зураг авахуулснаар энэхүү уламжлалт тэмцээн өндөрлөсөн билээ.  

Тэмцээнийг компанийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтарсан зохион байгуулсан бөгөөд тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсгийн нэрийн өмнөөс гүйцэтгэх захирал Б.Дашдаваа, ҮЭХ-ны дарга Ц.Мөнхбаатар, УБС-ын дарга Д.Будхүү, Биеийн тамирын зааварчлагч Ц.Цэцэнпүрэв болон хэлтэс салбарын бүх ажилтнууддаа ажил хөдөлмөр, спортын өндөр амжилтыг баяр хүргэж байна.

 

ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

 

  

                        

 

 

 


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.