Компанийн ахмадуудад хүндэтгэл үзүүлэв

Нийтэлсэн: 2019-02-01

        XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан компанийн ахмад настнуудыг 2019 оны 01 дүээр сарын 31-ний өдөр компани дээрээ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн ахмад ажилтнууддаа компанийн Гүйцэтгэх захирал тэргүүтэй удирдлагын баг баярын мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, урт удаан нас, сайн сайхныг хүсэн ерөөв.

        Арга хэмжээний үеэр ахмад настан Ц.Өнөр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнагдсаныг  компанийн Гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу, Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Д.Чинбат нар гардуулж баяр хүргэлээ.  


“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнагдсан ахмад настан Ц.Өнөр компанийн удирдлагууд, Ахмадын хрооны даргын хамт

        Мөн компанийн удирдлагууд 70, 80, 85, 90 насны ойг нь тохиолдуулан ахмад настан А.Цэрэндаш, Х.Сумъяа, Г.Түвшин, Д.Зоригт, А.Цүнэгээ нарт баяр хүргэж, хамтын гэрээнд заасны дагуу тэтгэмж олгож, хүндэтгэл үзүүлэв.   

70, 80, 85, 90 насны ой тохиосон ахмад настан А.Цэрэндаш, Х.Сумъяа, Г.Түвшин, Д.Зоригт, А.Цүнэгээ нар компанийн удирдлагууд, Ахмадын хорооны даргын хамт

        Ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Монгол улсын гавьяат жүжигчин Б.Батмэнд, С.Цогтсайхан нар ая дууны цэнхэр хадаг өргөж, компанийн Нийгмийн асуудал, нийтлэг үйлчилгээ хариуцсан дэд захирал Ж.Жамъянтив өөрийн зохиосон “Үндэсний сүлжээний инженер” шүлэгээ уншиж, сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

        Компанийн үе үеийн ахмад ажилтнууддаа XII жарны шороон гахай жилдээ эрүүл энх байж, урт удаан наслахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.