Компанийн спортын таван төрөлт тэмцээний аваргууд тодорлоо

Нийтэлсэн: 2022-03-02

Компанийн аварга шалгаруулах “Улаанбаатар-2022” спортын таван төрөлт тэмцээн 2022.02.12-02.27-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Төв удирдлага болон салбарууд өнгөрөгч оны 12 дугаар сард тэмцээнээ зохион байгуулж шилдэг баг тамирчидаа шалгаруулсан. Салбар бүрийн  шилдэг тамирчид өрсөлдсөн энэ удаагийн компанийн спортын таван төрөлт тэмцээн болж аваргууд тодорлоо. Шатрын эмэгтэй ангилалд нэгдүгээр байрыг Говийн бүсийн салбарын ашиглалт, шуурхай үйлчилгээний албаны дарга Ч.Сугиртогтох, хоёрдугаар байрыг Улаанбаатар салбарын РХАХТА-ны реле хамгаалалт автоматикийн инженер Э.Одбал, гуравдугаар байрыг төв удирдлагын Нийтлэг үйлчилгээ, тээвэр механизмын хэлтсийн бэлтгэгч Ж.Цэцэгмаа тус тус эзэллээ. Шатрын эрэгтэй ангилалд Улаанбаатар салбарын Ашиглалт, шуурхай үйлчилгээний албаны ашиглалт хариуцсан ахлах инженер Л.Хасбаатар тэргүүлсэн бол хоёрдугаар байрт Улаанбаатар салбарын дэд станцын ээлжийн инженер Э.Төгөлдөр шалгарч, Говийн бүсийн салбарын РХАХТА-ны өндөр хүчдэлийн туршилт, хэмжилтийн монтёр Д.Наваанжаргал удаалсан юм. Билльярдын тэмцээний эрэгтэй ангилалд нэгдүгээр байрт Улаанбаатар салбарын дэд станцын ээлжийн инженер Ц.Ганбат, дэд байрт Хангайн бүсийн салбарын реле хамгаалалт, автоматикийн инженер Г.Ууганбаяр, гуравдугаарт байрт Зүүн-Өмнөд бүсийн салбарын суудлын автомашины жолооч Г.Ариунболд нар тус тус шалгарчээ. Билльярдын эмэгтэй ангилалд тэргүүн байрыг төв удирдлагын ТБТХ-ийн баланс тооцооны инженер П.Баярсүрэн, дэд байрыг Улаанбаатар салбарын дэд станцын ээлжийн монтёр Д.Мөнх-Ундрах, гуравдугаар байрыг Хангайн бүсийн салбарын Засварын албаны дэд станцын засварын монтёр Б.Оюундарь нар тус тус эзэлсэн юм. Ширээний теннисний төрлийн эмэгтэй ангилалд Зүүн-Өмнөд бүсийн салбарын дэд станцын ээлжийн техникч Б.Цэндмаа тэргүүлж, Төвийн бүсийн салбарын дэд станцын ээлжийн инженер Б.Дэлгэр-Эрдэнэ дэд байрт шалгарч, Улаанбаатар салбарын РХАХТХ-ийн албаны реле хамгаалалт автоматикийн инженер Э.Одбал удаалав. Ширээний теннисний эрэгтэй ангилаллын нэг, хоёрдугаар байрыг Төвийн бүсийн салбарын дэд станцын ээлжийн техникч Б.Ууганбаяр, Б.Эрдэнсүх нар эзэлж, гуравдугаар байрт Улаанбаатар салбарын ээлжийн монтёр Ашиглалт, шуурхай үйлчилгээний албаны ээлжийн монтёр Б.Тэмүүжин шалгарлаа. Сагсан бөмбөгийн эрэгтэй ангилалд нэгдүгээр байрт Улаанбаатар салбар, хоёрдугаар байрт Зүүн-Өмнөд бүсийн салбар, гуравдугаар байрт Төвийн бүсийн салбар шалгарсан бол эмэгтэй ангилалд тэргүүн байрыг Хангайн бүсийн салбар, дэд байрыг Улаанбаатар салбар, гутгаар байрыг Зүүн-Өмнөд бүсийн салбарын баг тамирчид эзэлсэн юм. Гар бөмбөгийн эрэгтэй ангилалд нэгдүгээр байрт Зүүн-Өмнөд бүсийн салбар, хоёрдугаар байрт Улаанбаатар салбар, гуравдугаар байрт Хангайн бүсийн салбар шалгарсан амжилт үзүүлсэн бол эмэгтэй ангилалд тэргүүн байрыг Зүүн-Өмнөд бүсийн салбар, дэд байрыг төв удирдлага, гутгаар байрыг Хангайн бүсийн салбар тус тус эзэллээ.


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.