2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б. Дашдаваа, ерөнхий инженер Б. Эрхэмзаяа нар ОХУ-ын “Россети” нийгэмлэгийн Олон улсын хамтын ажиллагааны тусгай төлөөлөгч, ахлах зөвлөх Озган Кристина Константиновна, Олон улсын үйл ажиллагаа, олон нийтийн төслүүдийн газрын орлогч дарга Евсеев Алексей Павлович нарыг хүлээн авч, хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр талууд үйл ажиллагааны танилцуулга хийж, судалгаа хөгжлийн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санал солилцолцох, хуучирсан тоног төхөөрөмжийн шинэчлэл, хүний нөөцийн сургалт, туршлага солилцох зэрэг цаашид хамтран ажиллах боломжуудыг тодорхойлсон үр дүнтэй уулзалт болов.
Мөн уулзалтаар
• улс хоорондын импортын ЦДАШ-уудын ашиглалтын түвшинг сайжруулах,
• 220 кВ-ын ЦДАШ-257, 258-ын РХАБ-ийг шинэчлэх,
• шинээр ЦДАШ барих техникийн бололцоог судлах,
• Баруун бүсийн 110 кВ-ын ЦДАШ С-458-ыг хоёр хэлхээ болгон өргөтгөх,
• ОХУ-ын эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллах, тогтворжилтыг хангах чиглэлээр аваар эсэргүүцэх автоматикуудын ТЭЗҮ-г хамтран боловсруулах техникийн боломжийг судлах ажлын хэсэг байгуулсан нь Монгол, Оросын эрчим хүчний байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, техник, эдийн засгийн үндэслэл бүхий бодит төслүүдийг хамтран хэрэгжүүлэх чухал алхам боллоо.

© 2026 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.