| Ажлын байр |
Төв удирдлагад өндөр үелзлэлийн холбооны инженер |
| Үндсэн үүрэг |
- Компанийн хэмжээнд ашиглагдаж байгаа өндөр үелзлэлийн холбооны болон шилэн кабелийн холбоо, сансрын холбооны бодлогыг тодорхойлж, түүний дагуу хөгжлийн чиг хандлагыг тогтоох, ашиглалтын үйл ажиллагаанд хяналт тавьж найдвартай ажиллагааг хангах
- Хариуцсан ажил үүргийн дагуу хууль, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх, шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, үр ашгийг дээшлүүлэх хэмнэлтийн бодлогыг хангаж ажиллах
- Компанийн их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, урсгал засвар, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлэх ажлын захиалгыг тодорхойлж, ажлын даалгавар боловсруулж, зураг төсөвт санал оруулах, хянах ажилд хамтарч оролцох
- Тендерийн бичиг баримтыг холбогдох хэлтэстэй хамтарч боловсруулах, үнэлгээний хороонд орж ажиллах
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх
|
| Ерөнхий шаардлага |
- Багаар болон бие дааж ажиллах чадвартай
- Харилцааны соёл, ёс зүйтэй байх
- Зөв хандлагатай байх
- Хувийн зохион байгуулалт сайтай, нягт нямбай байх
- Бичиг боловсруулах, дүн шинжилгээ хийх, оновчтой шийдвэр гаргах болон ажил үүргийг түргэн шуурхай, чанартай гүйцэтгэх чадвартай байх
- Ажлын ачаалал даах чадвартай байх
|
| Тусгай шаардлага |
- Холбооны инженер мэргэжилтэй
- Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Англи хэлний бичгийн болон ярианы ур чадвартай байх
- Компьютерийн өргөн хэрэглээний болон мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай байх
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
|
| Бүрдүүлэх бичиг баримт |
- Төрийн албан хаагчийн анкет
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Иргэний үнэмлэхний хуулбар эсвэл лавлагаа
- Боловсрол, мэргэжил, мэргэшлээ нотлох диплом, гэрчилгээний хуулбар /эх хувийг үзүүлэх/
|
| Холбоо барих хаяг |
- ЦДУС ТӨХК-ийн Захиргаа удирдлагын хэлтэс
Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Солонго Холбоо барих утас: 70042939, 99196011 И-мэйл хаяг: solongo.max@gmail.com Хаяг: Чингисийн өргөн чөлөө 22/1, 3 дугаар хороо, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот 17060
|
| Материал хүлээн авах хугацаа |
- 2026.06.22-ны өдрөөс 2026.06.30-ны өдрийг дуустал
|