Хамгаалалтын зурвасын дэглэм сахиулж ажиллав

Нийтэлсэн: 2019-05-05

Шугам, дэд станцын хамгаалалтын зурвасын зөрчлийг арилгах, олон нийтэд сэрэмжлүүлэх, аюул зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар салбарын ажилтнууд 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Гурвалжингийн гүүрний баруун талд үйл ажиллагаа явуулдаг өргөх зөөх машин механизмын 40 гаруй жолооч, Дулааны цахилгаан станц-4 ТӨХК-ийн замын урд цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст машин механизмаа байрлуулан ачаа бараа буулган үйл ажиллагаа явуулдаг 20 орчим жолооч нарыг цуглуулж сургалт, мэдээлэл хийв.

Тус сургалтаар Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм, Эрчим хүчний тухай хуулийн талаар ухуулга таниулга хийж, өндөр хүчдэлийн агаарын шугамын хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулснаар хүний амь нас эрсдэх, эд хөрөнгөд хохирол учрах, цаашлаад улс, нийгэмд их хэмжээний хохирол учруулж болох талаар мэдээ, мэдээллийг хүргүүлэв.

 


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.