Ахмадуудад хүндэтгэл үзүүлэв

Нийтэлсэн: 2019-09-30

       “Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан компанийн ахмад ажилтнуудаа 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Тусгаар тогтнолын ордны Эклифс ресторанд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

      Уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн ахмадууддаа компанийн Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан дэд захирал тэргүүтэй удирдлагын баг баярын мэндчилгээ дэвшүүлж, компанийнхаа 2019 онд хийж байгаа бүтээн байгуулалтын ажлаас товч танилцуулж, ахмадууддаа эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөв.

Арга хэмжээний үеэр ахмад настан Г.Оюун “Эрчим хүчний тэргүүний ажилтан” тэмдгээр шагнагдсаныг компанийн удирдлагууд гардуулж баяр хүргэлээ.

Мөн 55, 60 насны ойг нь тохиолдуулан ахмад настан Д.Ганбаатар, Ч.Төмөрчөдөр, Л.Туяа, Ц.Алтанцэцэг, Ж.Үл-Олдох, О.Уранчимэг, Ц.Сарантуяа, Д.Мөнхбат, Д.Мөнхбаяр нарт баяр хүргэж, мөнгөн тэтгэмж гардууллаа.

“Олон улсын ахмадын өдөр”-ийн арга хэмжээнд Захиргаа удирдлагын хэлтсийн хуулийн зөвлөх Г.Алтангэрэл, Говийн бүсийн салбарын хэмжилт, туршилтын монтёр Д.Наваанжаргал, засварын монтёр Б.Ууганцэрэн нар ая дууны мэндчилгээ дэвшүүлэв. 


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.